Арвайн гурил.👍😉😋

5/5 - (1 vote)
Арвайн гурил.👍😉😋
Халтар арвайн гурилаа гэртээ бэлдээд идэх боломжтой. Зарим газар 2,3 төрлийн арвай буудай холиод хийгээд байгаа харагддаг. Би ганц энүүгээр л хийж байна. Та нар арвижуулаад хийж болно шүү. Гол нь арвайгаа сайхан үнэр гартал нь өнгийг нь солигдтол нь хуурах хэрэгтэй. Тэгж байж гоё арвайн гурил болно. Шарах шүүгээ байхгүй бол гал дээр хайруулын тавганд байнга хутгаад хуурсан ч болно.
Бага байхад ээжтэйгээ гал дээр ширмэн тогоондоо арвайгаа хуурч байгаад л тээрэмддэг байж билээ. Ээжийн минь базсан завбаа гурил (арвайн) мөн ч сайхан амттай байж билээ. 🥰🙏
Амжилт.
Хийх арга:
Гадаадад бол зураг дээрх арвайгаар (barley) хийнэ. Ихэнх дэлгүүрт будаа гурилын тасагт байгаа. (Монголдоо бол сайхан халтар арвай буудайгаар хийнэ.) Органик байвал бүүр сайн. Шарах шүүгээгээ 350F (180С) дээр халаана. Ширмэн тогоо, лист байвал бүүр сайн. Байхгүй бол зүгээр листэндээ арвайгаа хийгээд 25- 30 аад минут болгоно. 10 минут бүр гаргаж хутгана. 25 минут яг болдог манай шүүгээнд. Гаргаад сайн хөргөөж байгаад нүдүүртээ нүдэх юм уу эсвэл блэндэрт хийж блэндэрлэх, мөн ногоо хэрчигч (food chopper) ч хэрэглэж болно. Сайхан нунтаг болтол нь блэндэрлээд сайн таглаатай шилэн саванд хадгална. Боорцог хийх, цай чанах, бин хайрах эсвэл зуураад идэх гээд янз бүрээр хэрэглэж болно. Хөлдүү өрөм, арвайн гурил хаяад банштай цай хийсэн өчигдөр мөн сайхан шүү.😋
Мөн зуурч идэхдээ маалингийн нунтагласан үр, (flaxseed meal) гурил хольж хийвэл болно шүү. Шар тостой их сайхан амттай болдог.
Амтархан идээрэй. 👍😍
Print Friendly, PDF & Email

2 Comments

  • admin says:

    Сайн байна уу
    Видеогоо үзээрэй. Миний хэрэглэсэн арвай 454 гр байна. Өөрсдийн хэрэгтэй хэмжээнд л хийхэд болно оо. Хальстай арвайгаар хийвэл илүү амттай болно. Pearl barley биш Potted barley, Pot barley -гаар хийгээрэй.

  • Чулуун says:

    1. Хэдий зэргийн арвайг шарах шуугээндээ хийх вэ? 1кг, 2 кг уу? ….Ер нь багцаа жинг хэлж огно уу?
    2. Арвай маань хальстайгаа юу, эсбол хальсгуй арвай юу?

Leave a Comment