Хайлмаг хийх арга

4.2/5 - (5 votes)

Сайн байцгаана уу?
Та нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаад хайлмаг хайлах видео жор оруулж байна. Ялангуя гадаадад байгаа Монголчуудад маань сонин байж магад.  Канадад болон Америкт байгаа бол Creme Fraiche гээд 40% ийн өтгөн цөцгий байгаа тэрүүгээр хийгээрэй. Өрөм загсаасан үед бол өрөмөөрөө хийгээрэй. Өрөмөө загсаачаад хөлдөөж болно. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаж ирээд хайлмаг хийж болно. Мөн өрөмний жор энэ цомогт байгаа
Амжилт амтархан идээрэй. 
Орц
– 250 мл Creme fraiche зөөхий 40 % тай цөцгий зөөлөн бяслаг зардаг тасагт байгаа эсвэл тал тогооний өрмөөр хийнэ
– 2-3 амны том халбага шигшсэн гурил
– 2 амны жижиг халбага элсэн чихэр 
– 50 гр үзэм сайн угааж дэвтээнэ 
– 2,3 амны том халбага хар цай, сүү юм уу хярам 
Хийх арга:
1. Үзмээ сайн угаагаад халуун бүлээн усанд 5 минут орчим дэвтээгээд шүүж авна.
2. Зөөлөн гал дээр крэм юм уу өрөмөө хийгээд халтал нь хайлтал нь хутгана. Халаад ирэхээр нь гурилаа нэг нэг халбагаар нь шигшиж хийн хутгаарай. Зөөлөн хутгаад байхаар шар тос нь ялгараад ирнэ. Байнга хутгана шүү. Тэгэхгүй бол өтгөн зутан болно. Шар тосоо сайтар хамж авна.
3. Элсэн чихрээ багаар хийгээд сайн хутгаад мөн цайгаа нэг нэг халбагаар хийнэ. Би 2 халбага орчим цай хийдэг. Сүүлд нь үзмээ хийгээд хутгана.
4. Амсаж үзээд нэмэх юм байвал нэмнэ. Хайлмагнаас гарсан шар тосоо хадгалж байгаад цайнд, мөн  боорцгонд  хийж болно. Их сайхан шар тос гардаг шүү. Энэ жороор хийхэд 2 жижиг аяга болно. Их хийхээр бол орцоо нэмээд хийгээрэй.  
За амжилт, асуух зүйл гарвал асуугаарай
Print Friendly, PDF & Email

Leave a Comment