Хөвсгөр зөөлөн ороомог. 😁👌😋

5/5 - (1 vote)

Мантуу, ороомог, пицца, мантуун бууз, пирошки гээд бүгдийг нь энэ жороор хийж болно. Хамгийн гол нь сайн хөөлгөөд, гаргахдаа сэвэхгүй мөн жигнэхээсээ өмнө бас хөөлгөх байгаа. Хөөлгөх тал дээр сэрүүнд, юм уу өвөл хөөлгөхдөө дулаан паар эсвэл шарах шүүгээгээ бага дээр халаагаад дээр нь хучин тавьж хөөлгөж болдог. Би мантуу хийхдээ ороомог, ороомог хийхдээ мантуу хамт хийдэг учраас жорын орц хэмжээ их байгаа шүү. Та нар таллаад хийсэн ч болно. Ороомог хийхдээ хамт мантуу хийгээд хөлдөөхөөр амар байдаг дараа идэхэд. 😁
За амжилт😉
Жор:
– 8 аяга гурил (8 cups flour)
– 3 1/2 аяга бүлээн ус (3 1/2 cups warm water)
– 1 амны жижиг халбага элсэн чихэр (1tsp sugar)
– 2 амны том халбага тос (2tbsp)
– 1 амны жижиг халбага бакпалвар (1tsp baking powder)
– 1 уут хөөлгөгч 8гр ( 8 gr active yeast)
– чимх давс амны жижиг халбага давс (pinch of salt)
– дурын хүнсний будаг юм уу эсвэл ногоо шахаад шүүс гаргана (any food color оr veggie juice) хийхгүй байж болно. Өнгөгүй хийсэн ч болно.
Хийх арга:
1. Усандаа элсэн чихэр, тос, мөн хөөлгөгчөө хийгээд хутгаж тавина. 5 минут орчим.
2. Томхон саванд гурил, бакпалвар, давсаа хийж хутгаад дээрээс нь усан зуурмагаа багаар хийн зуурна. Өнгөтэй мантуу ороомог хийх бол хэдэн өнгөөсөө хамаараад хуурай гурилаа хуваан өөр өөр саванд зуураарай. Сайн зуурч нухаад дулаан газар 40 мин-1 цаг хөөлгөнө. Би 1 цаг хөөлгөдөг. Одоо гурилаа нухаж тарыг нь нийлүүлээд дахин савандаа хийн хучиж 30-40 минут дахин хөөлгөнө.
3. Жигнүүрээ тослон, савандаа жигнэх усаа хийн бэлдэнэ. Гурилаа дурын хэмжээгээр хуваан sausage хиамаа ороогоод жигнүүртээ хийн таглаад 15-20 минут дахин хөөлгөнө. Усаа халаахгүй хүйтэн устай жигнүүр дээрээ шүү 😁
4. Одоо галаа асаан жигнэж эхэлнэ. Буцлангуут нь галаа багасгаад бага гал дээр 12 минут жигнэнэ.
5. Одоо галаа унтраагаад тэр чигт нь 5,6 минут байлгана. Таглааг нь авж болохгүй шүү. 5 минутын дараа гаргаад хоолтойгоо идээрэй. Гаргахдаа сэвэхгүй мөн таглаан дээрх усыг мантуун дээрээ дусааж болохгүй шүү.
Амтархан идээрэй 😋👌

Print Friendly, PDF & Email

3 Comments

Leave a Comment