Яргай загастай салат. 😋😋😋

Rate this post

Яргай загастай салат. 😋😋😋
Зун цагт идэх маш гоё салатны жор оруулж байна. Ногоон навчаа өөрсдийн дуртайгаа хийгээрэй. Би холимог ногоон салат юм уу эсвэл бууцай arugula 2 хольж хийх дуртай. Салат болон талхны хавчуурганд arugula навч хийхээр нэг тийм гоё өвөрмөц амттай болдог шүү. 😁
Хийх арга маш амархан.
Яргай загасаа урд өдөр нь бэлдсэн ч болно эсвэл шинээр жигнэсэн шарсан загас хийсэн ч болно. Энэ шарах шүүгээнд жигнэсэн загас. Жорууд бүх төрлийн хоол цомогт хэд хэд байгаа.
Яг идэхээрээ таваг тавгандаа ногоон навчаа хийгээд дээрээс нь улаан лооль, өргөс хэмх, багахан чидун жимс, ягаан сонгино, гэх мэтчилэн дуртай ногоогоо жижиглэн хийнэ. Дээрээс нь яргай загасаа жижиглэн тавьж өгнө. Мөн жууцай шанцай дээгүүр нь чимэг болговол илүү амттай бас чимэг болно. Соусны жор энэ цомогт янз бүрээрээ байгаа хараарай. Энэ салатанд оливийн тос юм, нимбэгийн шүүс, хар пэрц, багахан элсэн чихэр, cayenne пэрц хутгаж хийсэн байгаа. Яг идэхдээ амтлагч соусаа дээгүүр нь хийгээрэй.

Print Friendly, PDF & Email

2 Comments

Leave a Comment