Пробиотиктай гэрийн бүрсэн тараг

5/5 - (1 vote)

Probiotics-тай гэрийн бүрсэн тараг 😋👍😉
(Пробиотик хэмээх тарганд агуулагддаг амьд биетүүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг өвчин үүсгэгч нянгуудаас хамгаалдаг ашигтай нянгууд юм)
Жирийн тараг бүрдэг аргаараа бүрсэн. Жор энэ цомогт байгаа. Ганцхан пробиотиктой таргаар хөрөнгөө хийгээрэй. Эсвэл жирийн хөрөнгө дээрээ 2 ш пробиотик капсул хийж болно. Энэ капсулыг витамин зардаг ихэнх дэлгүүр болон эмийн санд байгаа.
Тараг бүрэхэд хэдэн зүйлийг анхаарахад болно. 
1. Сүүний температурыг тааруулах. Хэт халуун бол гашилна, хэт хүйтэн бол бүрэлдэхгүй. Хуруугаа дүрэхэд халуун бүлээн байх ёстой сүү маань.
2. Гэрийнхээ аль болох дулаан хэсэгт сайтар хучиж тавина. 3, 4 цаг болоод шалгаж үзнэ. Бүрэлдэж эхлээгүй шингэн байвал даарч байна гэсэн үг. Дахиад жоохон хучаад өгөөрэй. Тогооны захаараа шар ус гүйж эхэлсэн байвал халуудаж байна гэсэн үг. Хучлагаа нимгэлж өгөөрэй. Тэгээд дахин 3,4 цаг өрөөнд байлгана. 
3. Бүрэлдсэн таргаа хөргөгчинд 2 цаг орчим байлгаад тэгээд битүү таглаатай шилэн саванд хөргөгчиндөө хадгална. Хэрэгтэй үедээ гаргаад идээрэй. 
4. Заавал өрөм загсааж байж тараг бүрэх үү гэж их асуудаг. Тэгвэл үгүй ээ. Сүүгээ хөөрүүлээд нэлээд хөргөөж байгаад л таргаа бүрж болно. Гол нь шингэлээгүй, амтлаагүй өтгөн сүүгээр бүрэх хэрэгтэй. 
5. Тарагны ач тус маш их. Ходоод гэдэс хямрахаас сэргийлнэ. Дархлаа сайжруулах, цусан дахь сахрын хэмжээг бууруулахад туслах, арьсны янз бүрийн харшилийн үед түрхэж хэрэглэх, мөн нүүрэндээ маск тавих зэрэг олон ашиг тустай билээ. Гэрийн бүрсэн тарган дээр болж өгвөл сахар хийлгүй зөгийн бал болон жимсээр амт оруулан идэхийг хичээгээрэй. (1 ээс доош насны хүүхдэд зөгийн бал өгдөггүй шүү) 
За амжилт асуух зүйл байвал асуугаарай 😍

Print Friendly, PDF & Email

Leave a Comment